ШҮҮХИЙН ИНДЕКС ТООЦОХ ҮНДСЭН АЛХАМ

1. Өгөгдөл цуглуулах

Индекс тооцоход шаардлагатай өгөгдлийг захиргааны мэдээлэл, олон нийтийн төсөөллийн санал асуулга, мэргэжилтнүүдийн санал асуулга гэсэн 3 төрлийн эх сурвалжаар цуглуулна.

Санал асуулгын асуулт бүрийн хариултыг урьдчилж тоон утгаар кодлосон байна.

Бүх асуултын хариултыг бага утгаас (шүүхийн үйл ажиллагаа сул) их утга (шүүхийн үйл ажиллагаа сайн) хүртэл нэгдсэн дараалалд оруулан нормализаци хийх шатанд бэлтгэнэ. Асуултын агуулгаас хамаарч зарим асуултын хариултыг урвуу дараалалд оруулна.

2. Өгөгдлийг цэвэрлэх, нормализаци хийх

Дутуу бөглөсөн, асуултад нэгээс илүү хариу өгсөн, “мэдэхгүй” гэж хариулт өгсөн асуулгыг хүчингүйд тооцон индекс боловсруулалтанд хамруулахгүй.

Өгөгдлийн санг үр ашигтайгаар зохион байгуулах, хэмжигдэхүүн хоорондын утгыг нэгдсэн байдлаар харьцуулах боломжийг бий болгох зорилгоор хариулт бүрийг 0-ээс 1 хүртэлх утгын хооронд нормализаци (min-max normalization) хийнэ. Tомъёо:Tomyo

3. Шалгуур үзүүлэлтийн оноо тооцох

Өгөгдлийг нормализаци хийсний дараа шалгуур үзүүлэлт бүрийн дундаж утгыг тооцно. Шалгуур үзүүлэлтийн дундаж утгыг 0-100 хүртэлх индексийн оноонд хөрвүүлнэ.

4. Дэд хэмжигдэхүүний оноо тооцох

Дэд хэмжигдэхүүний оноог тооцохдоо шалгуур үзүүлэлт бүрийн холбогдох жинг харгалзан дундаж оноог тооцно.